Нийгмийн

Гадаадаас иргэдээ татан авах үйл явцыг нийтэд ил тод, нээлттэй болгоно

Гадаад дахь иргэдийг татан авахтай холбогдуулан УОК-ын Шуурхай штабт 13,000 гаруй өргөдөл гомдол, мэдээлэл ирсэн байна. 

Түүчнлэн иргэдийн зүгээс татан авалтын үйл явцыг иргэдэд ил тод нээлттэй болгох талаар шаардлагыг тавьж байгааг үндэслэн УОК-оос менежментийн өөрчлөлт хийхээр болжээ. Үүнд:

  •     Гомдол мэдээлэл бүрт хариу өгч шийдвэрлэх, нийтэд зарлах,
  •     Гадаад дахь дипломат байгууллагуудад иргэдийн гаргасан хүсэлт, дарааллыг тухайн багууллагууд ямар нэг хэлбэрээр ил тод байрлуулах,
  •     Иргэн өөрийн дарааллыг харах боломжтой болгохыг УОК-иос шаардаж, ажиллах  аж.

Иргэд УОК-ын ШШ-ын 18001105, 318277, 223454 дугаарын утсаар гомдол, мэдээлэл өгөх боломжтой гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button