НИЙГЭМ
Д.Нямхүү: Сөүлээс ирсэн 254 хүнд коронавирус илрээгүй

Өнөөдөр /2020.07.21/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
“Өчигдөр буюу долдугаар сарын 20-нд нийт 520 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй байна. Үүнд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 254 хүний сорьцыг шинжлэхэд мөн коронавирус илрээгүй. Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 29 хүний давтан болон бусад тандалтын, хяналтын шинжилгээний хариу сөрөг гарлаа. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 74 хүн эмчилгээ, тандалт хяналтын дор байна” гэлээ.
Г.САНЧИРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.