НИЙГЭМ

А.Амбасэлмаа: Монголд эдгэрсэн 20 гаруй хүнээс дахин коронавирус илэрсэн

Өнөөдөр /2020.07.21/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Өчигдрийн мэдээллийн дараа коронавирус тусаад эдгэрч, тусгаарлалтаас гарсан иргэдийн шинжилгээ дахин эерэг гарсан тохиолдол Монгол Улсад бүртгэгдсэн үү гэдэг асуулт иргэдийн дунд бий болсон юм.

А.Амбасэлмаа уг асуудлаар: “Covid-19 бол урьд өмнө тохиолдож байгаагүй шинэ вирус учир бүрэн судлагдаж дуусаагүй байна. Гаднын орнуудад хэдий эмчлэгдэж, сөрөг шинжилгээний хариу авсан ч дахин коронавирус илрэх тохиолдол цөөнгүй гарч байгаа. Манайд ч мөн ийм тохиолдол гарсан. Эдгэрсэн гэж үзэн дараагийн шатны сувилалд шилжүүлсэн иргэдээс 22, 23-д нь дахин коронавирус илэрсэн. Гэхдээ эдгээр иргэд нь дараагийн шатны сувилалд шилжсэн байсан тул санаа зовох, айх асуудал байхгүй” гэлээ.

Г.САНЧИРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button