НИЙГЭМ

Д.Нямхүү: 903 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй, дахин нэг хүн эдгэлээ

Өнөөдөр /2020.07.24/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.

Мэдээллийн сүүлд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү манай улсад коронавирусийн шинэ тохиолдол нэмэгдсэн эсэх талаар мэдээлэв. Тэрбээр:

“Өчигдөр нийт 903 хүний шинжилгээний сорьцыг авсан, коронавирус илрээгүй байна. Эдгээр нь ихэвчлэн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн хоёр болон гурав дахь давтан шинжилгээнүүд байсан. Мөн БНХАУ-аас ирсэн 191 иргэн багтсан. Нутаг буцаж буй 400 гаруй хятад иргэнд мөн шинжилгээ хийж, халдваргүйг нь баталсан” гэлээ.

Мөн сайн мэдээ гэвэл ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчлүүлж байсан нэг хүн эдгэрч, дараагийн шатын сувиллын ажиглалтад шилжиж буй юм байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button