НИЙГЭМ

Д.Нямхүү: Нэг иргэнээс коронавирус илэрч, нийт тохиолдол 289 боллоо

Өнөөдөр /2020.07.28/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

“Өчигдөр нийт 686 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Үүгээр 685 сорьцод коронавирус илрээгүй байна. Харин долдугаар сарын 27-нд Франкфурт-Улаанбаатарын нислэгээр ирсэн нэг хүнээс халдвар илэрлээ.

Мөн сайн мэдээтэй. Өнөөдөр дөрвөн хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжиж байна.

Ингээд Монгол Улсад батлагдсан нийт тохиолдол 289 боллоо. 222 нь эдгэрч, эмнэлгээс гарсан. Эмчилгээнд 67 хүн байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button