Нийгмийн

“ХАДНЫ ЗУРГИЙН ГАЙХАМШИГ”гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгууллаа

Засгийн газрын 2019 оны 69 дүгээр тогтоолоор “Чулуун соёлын өв” үндэсний хөтөлбөрийг 2019-2024 онд хэрэгжүүлэхээр баталсантай холбогдуулан өнөөдөр /2020.07.10/ Дорноговь аймгийн Хатанбулаг сумын соёлын төвөөс Шинжлэх ухааны академийн түүх угсаатны зүйн хүрээлэнтэй хамтран “Хадны зургийн гайхамшиг” гэрэл зургийн үзэсгэлэнг Сайншанд суманд зохион байгууллаа. Үзэсгэлэнд аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг оролцож, орон нутагт байгаа хадны бичээс, чулуун соёлын өвийг сурталчлан таниулах, бүртгэн баримтжуулах, хадгалж хамгаалах, сэргээн засварлах нь чухал гэдгийг онцоллоо.

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр оршин байгаа түүх, соёл, шинжлэх ухааны хувьд чухал ач холбогдолтой хадны зураг, бичээс, буган чулуун хөшөө, хүн чулуун хөшөө, тамга тэмдэг, бичээс бүхий хөшөө, амьтны дүрст чулуун дурсгал, зураг, тамга бүхий чулуун дурсгалууд зэрэг чулуун соёлын өвийг бүртгэн баримтжуулж, судлан шинжлэх, хадгалж хамгаалах, сэргээн засварлах, сурталчлан таниулахаар орон нутгийн хэмжээнд олон ажлыг зохион байгуулсаар байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button