НИЙГЭМ
ХӨСҮТ: Нийт 602 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна
Өнөөдөр /2020.08.20/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Л.Амбасэлмаа:
“Наймдугаар сарын 19-нд нийт 602 хүнд шинжилгээ хийсэн. Бүх шинжилгээнд коронавирус илрээгүй байна. Үүнд Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэдийн давтан, Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэдийн давтан, эмнэлгийн эмч ажилчид болох 46 хүн, гаднын орнууд руу явах хүсэлт гаргасан 77 хүн зэрэг шинжилгээ багтсан болно.
Ингээд манай улсад батлагдсан тохиолдол 298 хэвээр байна. Үүний 281 нь эдгэрч, эмнэлгээс гарсан” гэлээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.