НИЙГЭМ

ХӨСҮТ: 709 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Өнөөдөр /2020.08.21/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга Л.Амбасэлмаа:

“Өчигдөр нийт 709 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Үүнд Шинэ Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 40 хүн, тусгаарлан ажиглах байранд буй есөн хүний давтан, Замын-Үүдийн боомтоор орж ирсэн 99 хүний шинжилгээ зэрэг багтсан болно.

Мөн өнөөдөр хоёр хүн эдгэрч, эмнэлгээс гарч байна. Үүгээр ХӨСҮТ-д эмчлүүлж буй хүний тоо 15 боллоо” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button