НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

Ч.Хүрэлбаатар: Шинэ “Номад” бондыг босгож, дөрвөн бондын төлбөрөөс 75 тэрбум төгрөгийг хэмнэлээ

Өнөөдөр /2020.09.29/ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Номад” шинэ бондын талаар мэдээлэл өглөө.

Сүүлийн гурван долоон хоногийн хугацаанд Сангийн яам, Монголбанк хамтран ажиллаж, бодлогын хүрээнд “Номад” нэртэй шинэ бондыг олон улсын зах зээл дээр арилжжээ.

“Номад” бонд 600 сая ам.долларын өртөгтэй, 5.125 хувийн хүүтэй ба 5.5 жилийн хугацаатай арилжигджээ.

Ч.Хүрэлбаатар, “Үүнд хэдэн зүйлийг онцолж хэлэх учиртай. Юу гэвэл, уг бондыг арилжсанаар манай улсад мөнгө орж ирэхгүй. Энэ бол өндөр хүүтэй бондыг бага хүүтэй бондоор сольж арилжсан процесс гэдгийг тодотгоё.

Өөрөөр хэлбэл 2016 оны дөрөвдүгээр сард гарсан “Мазаалай” бондыг сольж, арилжаалсан. Энэ бондын хүү 10.712 хувь байсан. Цар тахлын эрсдэлтэй, төсвийн өндөр алдагдалтай энэ цаг үед оновчтой, ашигтай шийдвэр болсон гэж үзэж байна.

Манай улс “Чингис”, "Мазаалай”, "Гэрэгэ”, "Хуралдай” дөрвөн бондын хүүгийн төлбөрт жилдээ 203.1 сая ам.доллар төлдөг. Тэгвэл “Номад” бондыг арилжаалснаар үүнийг жилд 176.4 сая ам.доллар болгон бууруулж, 26.7 сая ам.долларыг хэмнэж байна. Энэ бол 75 орчим тэрбум төгрөг. Үүгээр хэчнээн сургууль, цэцэрлэг барьж болохыг та бүхэн мэдэж байгаа” гэлээ.

Түүнчлэн 2021 онд “Мазаалай” бондын төлбөрт 500 сая ам.доллар, 2022 онд “Чингис” бондын төлбөрт 1 тэрбум ам.доллар төлөх ёстой байсан. Харин “Номад” бонд арилжаалагдсанаар “Мазаалай” бондын төлбөр 120-130 орчим сая ам.доллар, “Чингис” бондын төлбөр 800 сая ам.доллар болж буурсан гэдэг мэдээллийг Сангийн сайд өглөө.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Өрийг өрөөр
Өрийг өрөөр

Нэмж өр тавихгүй ,өрийг өрөөр дарахгүй гэсэн биз дээ.2016 онд 24тэрбум доллар байсан өр одоогийн номад фондтой нийлээд 31 тэрбум долларын өртэй болов.Тухайлбал АНын үед 2,5 тэрбумыг өр тавьжээ.МАН ын үед бараг 4 тэрбумийн өр тавьлаа.Аль нь ихийг бага ангийн хүүхэд хэлээд өгнө дөө.Болоогүй бид их өр төллөө гээд попроод байхад өр нэмэгдээд байгааг юу гэж ойлгох вэ.

Ойлгосонгүй
Ойлгосонгүй

Өрийг өрөөр дарахаар хүүгийн давхар нэрмээсэнд ордог юм байгаа биз дээ.Юун мөнгө хэмнэлээ гээд тэнэг хүмүүстэй ярьж байгаа юм шиг яриад байна.Үгээ олж ярь.Эсвэл боловсролын чинь цар хэмжээ чинь энэ юмуу

Иргэн
Иргэн

энэ нөхөр ч улайхгүй худал ч новш

Холбоотой мэдээ

Back to top button