ДЭЛХИЙ

С вирусийг нээсэн эрдэмтдэд Нобелийн шагнал гардуулав

Өнөө жилийн Нобелийн шагналыг элэгний С вирусийг судалсан эрдэмтэд болох Харви Алтер, Майкл Хьютон, Чарльз Райс нарт олгохоор шийдвэрлэсэн билээ. Улмаар өчигдөр тэдэнд шагналыг нь албан ёсоор гардуулав. Ёслолын үеэр “С вирусыг нээж, мөн дэлхийн эрүүл мэндийн том асуудал болох элэгний хорт хавдар үүсгэдэг цусаар дамждаг гепатитын эсрэг тэмцэлд маш том хувь нэмэр оруулсан” гэж онцолжээ.

Элэгний С вирусийн энэхүү нээлтийг эм зүйн салбарт “Үнсгэлжингийн түүх” хэмээн нэрлэдэг. Харви Алтер, Чарльз Райс нар АНУ, Майкл Хьютон нь Их Британийн эрдэмтэн юм.

Дэлхий хамгийн нэр хүндтэй Нобелийн шагналыг 1901 оноос хойш 110 дахь удаагаа олгосон нь энэ. Өнөөг хүртэлх хугацаанд нийт 219 хүн энэ салбарт дээрх шагналыг хүртжээ. Эл шагналыг 1.1 сая ам.доллар дагалддаг.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button