Төрийн гурван өндөрлөг ХААНА саналаа өгөх вэ

Нийслэл, дүүргийн ИТХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00 цагт эхэлж, 20:00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ удаагийн сонгуульд 8000 мандатын төлөө 17000 нэр дэвшигч өрсөлдөж буй.
Тэгвэл төрийн гурван өндөрлөг ХААНА саналаа өгөх вэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ерөнхий боловсролын 48-р сургуульд байрлаж буй сонгуулийн хэсгийн хороон дээр саналаа өгөх аж.
Ерөнхийлөгч Х.Баттулга хэдэн цагт санал өгөх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд залуучуудыг уриалах үүднээс үдээс хойш буюу 17.00 цагт саналаа өгч байсан билээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх морин цагт буюу 11.40 саналаа өгөх товтой гэх мэдээлэл байсан. Гэвч тэрбээр 10.30 цагт саналаа өгчээ.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 12.00 цагт Ривэр Garden хотхоны 308-р байранд, Голомт банкны хажууд санал өгөх ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.