Нийгмийн
ОХУ-ын нэг иргэн эдгэрлээ

Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхан COVID-19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Коронавирус илрээгүй. Бидэнд нэг сайн мэдээ байна. 50 настай жолооч эдгэрлээ. Тухайн иргэн нь ОХУ-ын иргэн юм.
Ингээд манай улсад коронавирусийн халдварын батлагдсан 324 тохиолдол байна. Үүнээс 312 хүн эдгэрчээ. Одоо ХӨСҮТ-д коронавирусийн халдвар авсан 12 хүн эмчлүүлж байгаагаас 7 нь хөнгөн, 5 хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэсэн юм.
Э.СИЙЛЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.