Нийгмийн
Н.Номтойбаярыг хорих 417 дугаар анги руу шилжүүлжээ

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох шүүх хуралдаан өнгөрөгч есдүгээр сарын 8-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж, түүнд оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн.
Түүнийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр шүүж нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, 5.5 жилийн хорих ял оноосон билээ.
Тэгвэл шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсонтой холбоотойгоор Н.Номтойбаярыг саатуулж байсан цагдан хорих 461 дүгээр ангиас Төв аймгийн Мөнгөнморьт сум дахь ШШГЕГ-ын харьяа 417 дугаар ангид ялыг нь эдлүүлэхээр шилжүүлсэн аж.
Г.УЯНГА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ялаа идлэхдээ хүртэл нутагруугуу явах юм аа. Тэнд буриадууд их байдаг цаашаагаа аавынх нь нутаг хүртэл ойрхон. Төв аймгийн Майнтийн хорих ангид хувиарлахгүй муу лалрыг