УЛС ТӨР

Х.Баттулга ба Ц.Элбэгдорж: Халширч, жийрхмээр хүч бүрдүүлж, “АНД ГАРАГСАД”

“Хэн Ерөнхийлөгч байж болохгүйг сайн ойлгоё гэвэл Х.Баттулгыг дахиад нэг сонгочих”. Энэ үгийг 2019 оны хоёрдугаар сард Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хэлж байжээ. Гэвч тэр ердөө нэг жил, найман сарын дараа Ерөнхийлөгч Х.Баттулгын халаасанд ороод буй АН дахь гишүүнчлэлээ сэргээв. Ингэж тэр Ерөнхийлөгч байж болохгүй хүнээ Ерөнхийлөгч болгохын төлөө ажиллана гэдгээ зарлалаа. Тэдний нэгдлээс юу харж, ямар дүгнэлт хийж болох вэ. Хэрсүү уншигчдадаа зориулав.

Х.БАТТУЛГЫН ХҮЧ ХУРААХ ТАКТИК

Нэг. Олон нийт ба ТӨХК-иуд дэх нөлөөллөө батжуулав

Түүний барьж буй гол стратеги нь, “Хүчийг өөр дээрээ цуглуулах”. Цуглуулах хүчинд олон нийтийн уур амьсгалыг базах, ТӨХК-иуд дээрх хүчээ зузаатгаж мөнгөө цуглуулах, АН дээр нааж болох бүхнийг нааж үхрийн бөөр үүсгэх зэргээр нэрлэгдэнэ. Тэр АН-ын дэмжигчдэд төмөр зам үзүүлж, аймаг бүрд одонтой ээжүүдийн энгэрийг мялаах ажлаа төрийн мөнгөөр гүйцэлдүүлсэн. Ерөнхийлөгчөөр одон зүүлгэчихсэн хүмүүсийн нөлөөлөл өрх гэр бүрд орж үйлчилнэ гэдгийг асар сайн тооцсон.

“Эрдэнэс Тавантолгой”-н Б.Ганхуягт зүгээр ч нэг гавьяат өгчхөөгүй. “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэнгээс 30 мянган хонь авахад 500 мянган ам.доллар гаргуулсан нь санамсаргүй тохиолдол биш. Айхдаа МАН-ынхан Д.Хаянхярвааг сөргүүлж, “Эрдэнэс Монгол”-ын захирлаар тавьсан. Мөнгөний чиглэлд ийм л хүчтэй нөлөөллийг тэр бүрдүүлээд буй. Эдүгээ хөшигний ард “МИАТ” дээр ч Ерөнхийлөгчтэй холбогдох хачин сонирхолтой сэжим үүсчхээд байна.

Хоёр. Ц.Элбэгдорж бол хуучин “МАНАН”-гийн байшин юм, ашиглацгаая

Харин АН дээр хэний ч санаанд орохооргүй тоглолт хийж, нам дотроо үгэнд нь орох сулавтар хүмүүст мэдэл өгч байгаад бусад намуудтай эвссэн. Сонирхолтой тоглолт. Мэдээж эдгээр ажлыг шуудхан өнгөрсөн хавраас эхлээд шууруулчихсан юм биш. Бүр эртнээс зурж, эвлүүлж, тархиндаа рамыг нь босгож байгаад үйлдлүүдээр баталгаажуулсан л гэсэн үг. Ц.Элбэгдоржтой гар барьсан жишээн дээр л гэхэд, түүнийг Ерөнхийлөгчөөс бууснаас нь хойш анасан гэж харагдахаар. Өндрөөс бууж ирдэггүй хүнийг айлгаж, гадагш нь дутаалгаж, интерполиор эрэн сурвалжлуулж, сайн найзад нь ял өгөх зэргээр хангалттай шоглолоо.

Энэ зуур Ерөнхийлөгчийн өрөөнд орж, хэчнээн ч хүн Ц.Элбэгдоржийг гуйсан нь тодорхой. Цаашлаад ЕТГ-ын дарга асан П.Цагаан, Монголбанкны Ерөнхийлөгч Г.Золжаргал нарыг хэргээс “мулталж” өгч, сайн дүрд тоглов. “Би чадахаа чадна” гэх супер мессежийг ингэж өгөөд эцэст нь Ц.Элбэгдоржийг зүгээр л дүүргийн намын хорооны даргаар АН-ын гишүүний үнэмлэхийг нь гардуулчхав. Жижигт үзэж, томд ашиглах хошигнол. Ц.Элбэгдоржийн хүч чухамдаа өмнөх нэгэн цул болон тогтсон МАНАН байшин юм. Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуулиар У.Хүрэлсүхийн эсрэг ашиглах машин болготол буулгаж авлаа.

Ц.ЭЛБЭГДОРЖИЙН АМЬД ҮЛДЭХ АРГА БА ХҮЧЭЭ БОСГОЖ ӨШӨӨ АВАХ АРГА

Нэг. Жилийн дараа шоронд орохгүйн тулд бүхнийг хийнэ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг юу ч бодохгүйгээр Х.Баттулгад “дагаар” орсон гэж бодож байна уу. Огт үгүй юм. Тэр өнгөрсөн онд “Би хоёр жилийн дараа шоронд орж магадгүй” гэж яриад сууж байсан. Тэр үедээ ч тоглолтоо хийж л байж гэж харагдахаар. Нэг ёсондоо “Би хэрхэхээс миний шоронд орох асуудал шийдэгдэнэ” гэдгийг далд утгаар зүгээр л хэлчихсэн хэрэг. Тэр бол супер стратегич, пи-ар төлөвлөгч. Хүүгийнхээ орсон нэвтрүүлэгт зүгээр л ааруул зууж, хаалгаа тайлж өгөөд массыг найс эргүүлчихдэг хүн гэдгийг саях сонгуулиар ч харлаа шүү дээ.

Мэдээж сонгуулиар Ерөнхийлөгч Х.Баттулгад зүтгээд, түүний ялалтаас хамаарч, шорон руу ачигдах эсэх нь шийдэгдэх хувь тавилантай нүүр туллаа. Тэр үнэндээ монгол бичгийн асуудал дээр ч санаандгүй дуугарчхаагүй. Ерөнхийлөгчтэй нийлж олон акци, улстөрийн тоглолтууд хийхээр төлөвлөж, үүнийхээ хариуг тэр шоронд орохгүй байх бэлгээр сонгуулийн дараа солилцох гаргалгааг харж.

Хоёр. Хүчээ сэргээх алс хэтийн санаа хаяанд ирэв

Юу гээд л энэ хэвээр “Хэдийд саатуулах ажиллагаа явагдах бол. Хүн амьтны дургүй хүргэчихгүй шиг явах вэ” гэсэн мөнхийн шаналантай суухыг хүсэх вэ. Тэр бол язгуураасаа эрх чөлөөнд хайртай, ардчиллын суурь зарчмыг хүндэлж үздэг сайн талтай улс төрч. Мянга хараар будлаа ч ийм байдлаар тэр олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хүн. Тиймээс ч Н.Энхбаяр шиг эргүүлж коммунизм тогтооно гэж өвчигнөхгүй, эрх чөлөөний дууч хийхэд л босоод ирэх суурь нэр хүндтэй. Эл байдлаа тэр эргүүлж хүчээ зузаатгахад ашиглах нь тодорхой.

Цаг нь ирвээс хуучин МАНАН гэгдэж, үзэн ядагддаг бүлэглэл хүссэн хүсээгүй хүчээ авна. У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын бодсоноос ч тэд хурдан сэхэж, эргээд улс төрд нөлөөллөө үзүүлж эхэлсэн. Аавын хаалга татахгүй ажлынхаа ард гарч гэмээнэ, тэд илтэд тайвнаар нөлөөллөө чангатгах нь цаг хугацааны л асуудал болжээ. Юуг ч мартдаггүй өндөр түвшний ой санамжтай хүний хувиар тэр нэгэн цагт адлуулж, хамаг нөхдөө шалгуулж, юу байгаагаа барьж явсан гашуун түүхээ зүгээр л кофе уух зуур дурсаад зүгээр л урагшаа явчихна гэж бас л үгүй биз ээ.

ДҮГНЭЛТИЙН ОРОНД: Үнэндээ Х.Баттулга, Ц.Элбэгдоржийн нэгдэл цар хүрээний хувьд харагдаж буйгаасаа хэд дахин том юм. Тэдний хэн хэн нь, тэдгээрийн ард байгсдын арга техник хэн нэгнийг ганцаардуулж, булан шахаж, улстөрөөс явуулах тоглоомонд сар жилээр мэргэшсэн. Тэдний ангуучлах өнөөдрийн дүр, ирээдүйн Ерөнхийлөгчид нэр дэвшигч МАН-ын лидер хэцүүхэн хүмүүсийн нэгдэл дээр хага балбуулах уу. Үзэлцээд ялах уу гэх таамаг, зураглалаас халширч жийрхмээр л эхүүн үнэр үнэртэнэ.


Үргэлжлэл контент:

У.Хүрэлсүх ба М.Энхболд: Тэрсэгч, бясалгагч хоёроос ХИНШҮҮ ҮНЭРТЭХГҮЙ, ХЭРҮҮЛ ҮҮСЭХГҮЙ ч... тоймыг ЭНД ДАРЖ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
46 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
эби тал
эби тал
10 сар 27, 2020 09:20

нэгдсэн дүр үзүүлж бгаад өөр өөрсдийн ашгийн төлөө л хороо найруулна даа энэ хоёр

Зочин
Зочин
10 сар 28, 2020 19:01
Reply to  эби тал

Ц.Элбэгдоржийг боловсролтой , хэрсүү , ухаантай хүмүүс илүү их дэмждэг. Хүний үгээр үг хийсэн хийсвэр хүмүүс ойлгодоггүй л дээ. Элбэгдоржийн буянаар төрөө сонгох, сонгууль өгөх эрхтэй явж байгаагаа ойлго хүмүүс ээ. Төрийн хүн хүн болгонд та�##�агдах �##�багүй л дээ.

Зочин
Зочин
10 сар 30, 2020 09:44
Reply to  Зочин

Unen hellee

Зочин
Зочин
10 сар 30, 2020 09:43
Reply to  Зочин

Unen hellee!

Ховд
Ховд
10 сар 30, 2020 07:42
Reply to  Зочин

Улсаа дээрэмдсэн луйварчинг Монгол хүн л лав дэижихгүй

Зочин
Зочин
10 сар 28, 2020 23:25
Reply to  Зочин

Дур дураа голохгүй дунд чөмөг сүүжээ голохгүй гэж 30 жил энэ улсаар тоголлоо 20 сайхан шарыгг маань ганц муу хулгана идчихлээ гэжүү гэдэг шиг 30 сайхан стратеегийн ордыг ганц муу хүзүүгүй хулгайч идчих шахлааа шүү

зочин
зочин
10 сар 27, 2020 09:23

БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧ ОЛНЫ ИТГЭЛИЙГ АЛДАХ, ЯЛАГДАХ БҮР ЦААШЛААД БАЛРАХ Л ГЭЭГҮЙ БОЛ ЯАСАН ГЭЖ ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ОЛНЫ ХАРААЛ ИДСЭН ХУЛГАЙ ДЭЭРЭМ ЗАЛИЛАНГААР ДҮҮРСЭН АДГИЙН ШААР ГЭГДСЭН ЭЛБЭГДОРЖТОЙ ТЭГЖ СҮЖРЭХ БАЙХ ДАА. ЭЛБЭГДОРЖ ГЭГЧ БОЛ ЭНЭ БИЧСЭН ШИГ ИНГЭЭСЭЙ ГЭЖ ҮХТЛЭЭ ХҮСЧ БАЙГАА. АРАЙ Ч ТЭГЭХ ТЭНЭГ НЬ ЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ БИШ БАЙЛГҮЙ. ЁСТОЙ ЭЛБЭГДОРЖТОЙ ИНГЭЖ СҮЖРЭХ ЮМ БОЛ ЗАХЫН ЧАВГАНЦ ЖИГШИНЭ ШҮҮ.

Саруул
Саруул
10 сар 28, 2020 09:54
Reply to  зочин

Чи элбэгдоржийн буянаар энд ингэж хуцаж бөйгаа биш үү

Зочин
Зочин
10 сар 28, 2020 23:21
Reply to  Саруул

Маниусынхаа буянаар эбэ харин даварч яваа шү

Мэеэ тал
Мэеэ тал
10 сар 27, 2020 09:28

зэвүүн бичдэг новш вэ

БХР иргэн
БХР иргэн
10 сар 27, 2020 09:42

Элбэгдоржийг шорогд аийхгүй эвлэря байгаа нь жонхуугийн буруу. Шударга ёс яриад байсан хаана байна Баттулга аа

Зочин
Зочин
10 сар 27, 2020 10:22

Хачин хачин юмыг ч үзүүлэх юм даа!
Урв�##� гэдэг бол эднийхнээс л анх гарч ирсэн, үүсэл гар�##� нь ч урвагчдаар л бүрэлдсэн нам байсан шүү дээ!

Зочин
Зочин
10 сар 27, 2020 10:10

Монгол л ялж байв�##� хэн байх нь хамаа �##�га.

Шудрага Монгол хүн
Шудрага Монгол хүн
10 сар 27, 2020 10:19

Хууль хүчнийхэнд үлдээгээд байгаа өөрийнхөө хүмүүсийг тогтоож байж хийсэн олон гэмт хэргээсээ мултарч аваад, ямарч аргаар засгийн эрхрүү дайрах тактик боловсоруулж байгаа юм билээ.
Хамтрагчууд нь дандаа гэмт хэрэгтнүүд яахаас ч буцахгүй болчихсон улаан дээрэмчид тамлагчид �##�уурчид шүү дээ!
Эдний л үлгэрлэлээр одоогийн з�##�уучууд мөн тийм болж байна.
Манай орон ийм байгаагүй орон шүү!

Zochin
Zochin
10 сар 27, 2020 21:31

Yy

ЗОЧИН
ЗОЧИН
10 сар 27, 2020 12:46

Мэхээ хий ЭЛБЭГДОРЖОО ХАМТДАА УНА ШОРОН ХҮЛЭЭЖ БАЙГАА АРД ТҮМЭНЭЭР ТОГЛОЖ БОЛООГҮЙ НҮГЭЛ НҮДЭЭ ОЛОЛГҮЙ ДЭЭ

Зочин
Зочин
10 сар 27, 2020 10:53

МАНАН ЭРГЭЖ СЭХЭЭД БАТТУЛГЫГ ГАЧИН БОЛГОНО ДОО ТЭР ҮЕД ТУЛГА ААЛЬГҮЙ ХҮҮХЭН ШИГ НЯЛЦГАР БАЙСАНДАА ХАРАМСАНА ДАА. ЭЛБЭГЭЭ ТЭР ҮЕД БОЛ ЧИ ХИЙХГҮЙ ЮМ БОЛ БИ ХИЙГЭЭД ӨГӨЕ ГЭЭД ДАЙРАХ НЬ ОЙЛГОМЖТОЙ.

Хантүмэн
Хантүмэн
10 сар 31, 2020 08:53
Reply to  Зочин

Зөв шүү

Зочин
Зочин
10 сар 27, 2020 10:55

Энхбаяр тээр жил автын ослоор жолоочоо �##�чихсан элбэгдоржийг шууд хорихын оронд өрсөлдөгчөө шоронд хийлээ гэж муу хэлэх байх гэж б�##�айрч байгаад өөрөө түүндээ б�##�ай авахуулсан жишээ Баттулга Хүрэлсүх хоёр дээр болох вий дээ

зооз
зооз
10 сар 27, 2020 10:56

Энхбаяр тээр жил автын ослоор жолоочоо �##�чихсан элбэгдоржийг шууд хорихын оронд өрсөлдөгчөө шоронд хийлээ гэж муу хэлэх байх гэж б�##�айрч байгаад өөрөө түүндээ б�##�ай авахуулсан жишээ Баттулга Хүрэлсүх хоёр дээр болох вий дээ

Цэцэг
Цэцэг
10 сар 27, 2020 10:57

Монголыг, бас ардчил�##�ыг, мөн АН-ыг аврах хүн бол одоогоор ЭЛБЭГДОРЖООС өөр байхгүй биз дээ. Монгол бичгийн төлөө Си даргын эсрэг сая хэн дуугарав. Аким гуай, Элбэгээ хоёр л биз дээ. Эх оронч хүн гэж ийм байдаг юм.

4444
4444
10 сар 27, 2020 10:58

Монголыг, бас ардчил�##�ыг, мөн АН-ыг аврах хүн бол одоогоор ЭЛБЭГДОРЖООС өөр байхгүй биз дээ. Монгол бичгийн төлөө Си даргын эсрэг сая хэн дуугарав. Аким гуай, Элбэгээ хоёр л биз дээ. Эх оронч хүн гэж ийм байдаг юм.

Зочин
Зочин
10 сар 27, 2020 11:17

Энхбаярыг хзүүддэг аргаа хэрэглэх нь олиггүй новш

Зочин
Зочин
10 сар 27, 2020 13:50

Элбэгдорж хүссэн ч эс хүссэн ч эргэж байр сууриндаа эргэж ирэх нь гарцаагүй Х.Баттулга маш их хийтэй �##�даа гаргаж байна хувийн тоглолт нь өөрийгөө шахаан хийж байна.

Зочин
Зочин
10 сар 27, 2020 13:53

Хулгайч нар хулгайч нараараа л үлдэнэ. Эдгээр хулгайч нарыг ОПТООР чинь байх ёстой газар руу чинь з�##�ж МОНГОЛЫГ аврах шударга хүчин гарч ирэх тохирооо нэгэнт бүрдсэн. Тун удахгүй тэд гарч ирнэ. Цаг хугацааны асууд�##�.

зочин
зочин
10 сар 27, 2020 18:04
Reply to  Зочин

Бизнесээс ерөнхийлөгч болсон Баттулга ерөнхийлөгч болоод жижиг дунд бизнес эрхлэгчдийн төлөө нэг үг дуугарсангүй М�##� мах л ярьдаг Мэдээж өөрийн бизнесийн төлөө л дуугардаг бусдыг боддоггүй хүн гэдэг нь илт харагдлаа Одоо бизнесээ хий Дахиж ерөнхийлөгч болгож болохгүй

Өвөө
Өвөө
10 сар 27, 2020 16:28

Өвчтэй хүний солиотой тэмдэглэл. УВС фракцын план...

Уншигч
Уншигч
10 сар 27, 2020 17:01

Баттулга яах аргагүй өөрийнхөө төлөө бүхнийг хүн юм байна. Эби ч одоо бүхнийг хийнэ

Иргэн
Иргэн
10 сар 27, 2020 17:25

Х Баттулгыг дахин ерөнхийлөгч болгож болохгүй ард түмэн тэнэг биш.

Саруул
Саруул
10 сар 28, 2020 09:57
Reply to  Иргэн

Ок, магадгүй.

Хонь
Хонь
10 сар 27, 2020 17:27

Баттулга бүткү эээ

зочин
зочин
10 сар 27, 2020 18:14

Жижиг дунд бизес эрхлэгчид энэ улсад ямар их гавьяа байгуулж хичнээн ажлын байр бий болгож бгааг харж тэдний эрх ашгийг хамга�##�ж чадахгүй бгаа ерөнхийлөгч хэрэггүй Зөвхөн уул уурхай гурил махны үйлдвэрээр Монгол улс хөгжихгүй Баттулга Их зуумхай зөвхөн өөрийгөө боддог хүн гэдэг нь харагдлаа Одоо дахин ерөнхийлөгч болгож болохгүй Баттулга Элбэгдорж 2 оос илүү боловсролтой улсаа аваад явчих шударга аавын хүү маш олон бий

Эрдэнэт
Эрдэнэт
10 сар 27, 2020 19:00

Элбэгдоржийг дэмжиж бна. Сууриараа ардчилсан үзэлтэй хүн гэж бичжээ. ЗолжаргА�##� Элбэнийн хүчээр суллагджээ

лол
лол
10 сар 27, 2020 19:31

Баттулгыг ерөнхиилөгч болох үед "Монгол ялна" , " Минии мэдэх Баттулга" гд л пялдганасн юм бичээд, �######�ииг нь долоогоод явсан нөхөдүүд нь одоо блохоор таг нүүр буруулж, араас нь хутга шаахад бэлэн бгаа даа...Манай монголчуудад яс маханд нь шингэсэн нэг тиим манж зан бх юмдаа.

Ганаа
Ганаа
10 сар 27, 2020 19:46

МАНАН МАФ-н эзэд М.Энхболд Элбэгдорж нарыг шийтгэж шоронд хийж шударга ёс тогтоохгүй бол Баттулга Хүрэлсүхээс гадна Монгол улс маш их хохирох болно...

irged
irged
10 сар 31, 2020 00:20
Reply to  Ганаа

battulga khurelsukh g ahij demjihguim shuu

Зочин
Зочин
10 сар 27, 2020 20:56

Нохой долоо Ц.Элбэгдоржийн нөлөө гэж ямар юм байдаг юм . Шороотой хутг�##�дсан хүнтэй тэвэрэлдвэл өөрөө шороо болж будаа болно шүү . Үнэхээр сонин шүү МАНАН -г цээжээрээ хамга�##�ж эсрэг байсан Хаянхирвааг том �##�бан туша�##� өгч шагнаж байдаг .

тойм уншигч
тойм уншигч
10 сар 27, 2020 21:25

Үнэн. Шоронд орохгүйн тулд Эби жонхуугаа бараадахаас аргагүй болтол нь түүнийг туйлдуулсан. нэгэнт сөхрүүлсэн хүнээ сайхан ашиглаж авахыг л бодно оо. Баянхонгорынхны зан угаасааа тийм. Элбэгдорж гэхдээ зүгээр сууж байгаад зуун хувь яг ашиглагдаж харагдаач бүх тойрон хүрээлэгчдээ шоронгоос мултөрч өөрийн нөлөөлөө саЖРУУЛНА

teneg
teneg
10 сар 27, 2020 21:25

erguu m#lnuud niileed mogoliig smraad duusah ni ee

нутаг
нутаг
10 сар 27, 2020 21:29

Элбэгдорж Баянхонгорт нэр двэшиж байсан ш тээ ха ха. тэр дурсамжаа бодоод эвлэрцэн байх ааа

Ард
Ард
10 сар 27, 2020 22:28

Монголчууд эвтэй байхдаа хүчтэй. Эвлэр, эвлэр.

Уншигч
Уншигч
10 сар 28, 2020 07:05

Уншихаар нээрээ тийм дээ гээд урсаад урсаад дуусч бөйна. Сэтгүүлчид нь баярл�##�аа. Ийм бичлэг уншуулж бгаарай

Монгол хүү
Монгол хүү
10 сар 28, 2020 11:07

Х.БАТЛАГА ЭБИ ХОЁР ЭРДЭНЭТИЙН ХУВИАР Л ТОХИРОЛЦОЖ ЭВЛЭРЧ БОЛОХ ТАЛТАЙ. ТЭРНЭЭС ӨӨР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ЭНЭ ТЭР ГЭСЭН ААХАР ШААХАР ЮМААР ЮУ ГЭЖ ТОХИРОЛЦОХ ВЭ ДЭ.

Иргэн
Иргэн
10 сар 30, 2020 14:18

Улс, орныг бусниулагсад, угаасаа удирдагчид биш , угаадсаны гөлөгнүүдийг дээш нь дээш нь дэвшүүлж, дэмийрцгээж бх юмаа !!! Мнглчууд

Зочин
Зочин
10 сар 30, 2020 22:26

Хүүк цэвэр ард түмний хүчээр яваа харин ногоо т�##�д асар том хар хүчин бий болж байна

irged
irged
10 сар 31, 2020 00:18

unen l yum bichsn sanagdaj bn

Холбоотой мэдээ

Back to top button