НИЙГЭМ
Үер, усны ослоос 20 иргэн, 17 хүүхдийн амийг аварчээ
Аймгийн Онцгой байдлын газарт өнгөрсөн сарын 15-наас долдугаар сарын 17-ны хооронд хоёр удаа аянга буужээ. Түүнчлэн үер бууж хүчтэй салхи салхилсны улмаас хоёр гэр нурсан, нэг хүн усанд осолдсон, хоёр автомашин голд суусан зэрэг дуудлага ирсэн аж.
Энэхүү аюулт үзэгдэл ослын улмаас нэг хүүхэд амиа алдаж, 738 мал хорогдож, дөрвөн айлын гэр үер, салхи шуурганд өртөж, ашиглах боломжгүй болжээ. Онцгой байдлын газрын алба хаагчид үер, усны ослоос 11 автомашин, 20 иргэн, 17 хүүхдийн амь насыг авран хамгаалсан ажээ.
С.ХОНГОРЗУЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.