Нийгмийн
Д.Сумьябазар: 100 гаруй иргэд нийтийн тээвэрт зохицуулалт хийж байгаа

Улсын онцгой комиссоос ээлжит мэдээллийг хийж байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга хийгээд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьябазар:
"Цаашид нийтийн тээвэрт 950 гаруй автобусыг ариутган гаргах төлөвлөгөөтэй байна. Одоогоор 100 гаруй иргэд нийтийн тээвэр доторх зохицуулалтыг хийж байгаа. Цаашид энэ тоог нэмж ажиллуулах болно. Бид юуны өмнө иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалахын төлөө ажиллана” гэв.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.