Нийгмийн
ОХУ-ын зэвсэгт хүчний алба хаагчдыг коронавирусийн эсрэг вакцинд хамруулжээ

ОХУ-ын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд коронавирусийн эсрэг вакцин тарьж эхэлсэн байна. Тодруулбал, тус улсын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу ОХУ-ын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд коронавирусийн халдварын эсрэг вакцин хийж эхэлснийг мэдэгдсэн байна.
Одоогоор 2500 алба хаагчийг вакцинжуулалтад хамруулаад байгаа бөгөөд оны эцэст 80 мянгад хүрнэ гэжээ. Ташрамд сонордуулахад, Сергей Шойгу өнгөрөгч аравдугаар сард коронавирусийн вакцинд хамрагдсан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.