Нийгмийн
ЭМЯ: Улаанбаатарт хоногт ТАВАН тохиолдол нэмэгдэж, 145 боллоо
ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өгөв. Тэрбээр “Өчигдөр буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 16-нд 10599 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 5 шинжилгээнд коронавирус илэрлээ. Эдгээр нь бүгд Улаанбаатарынх. Гурван хүн нь ойрын хавьталууд. Тэдний давтан шинжилгээнээс халдвар илэрлээ. Харин хоёр нь БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан хүмүүс. Тэдний мөн давтан шинжилгээнээс илэрлээ. Ингээд Улаанбаатарын халдвартай хүний тоо 145 боллоо. Сүүлийн 24 цагт бусад халдварын голомттой газруудад батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна” гэв.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.