Нийгмийн
Халдварын нэгдүгээр хавьтлууд Ховд аймгийн Алтай суманд 7 хоногийн өмнө очжээ

Улаанбаатарт батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтлын хүн Ховд аймгийн Алтай суманд очсон талаар бид мэдээлсэн. Улмаар тус сумаас орох, гарах хөдөлгөөнийг 01.05-ныг хүртэл зогсоогоод байна.
Тэд Улаанбаатар хотод коронавирусаар өвчилсөн Иргэн “С”-ийн 1-р хавьтагчид бөгөөд хамтдаа амьдардаг байсан аж. Улмаар 2020.12.24-нд Ховд аймгийн “Алтай” суманд очсон байна.
Тэднийг одоогоор тус сумын эмнэлэгт тусгаарлалтанд авсан бөгөөд хамгийн ойрын хавьтагч болох 55 иргэнийг олж тогтоож гэрийн ажиглалтанд авчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.