УЛС ТӨР

“Чадварлаг багш” хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар дэмжлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр “Чадварлаг багш” хөтөлбөрийг хэлэлцэн дэмжиж, хөтөлбөр, төлөвлөгөөг баталж, шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусган хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнд даалгалаа.  

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Чадварлаг багш” арга хэмжээг хэрэгжүүлж, мэргэжлийн стандартыг нэвтрүүлэн, үнэлэмжийг хөдөлмөрийн бүтээмж, гүйцэтгэлд суурилсан тогтолцоонд шилжүүлнэ хэмээн тусгасан. Хөтөлбөрийг багш бэлтгэх, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил, багшийн ажлын нөхцөл, цалин хөлс зэрэг чиглэлийн хүрээнд хэрэгжүүлнэ.  

Халдварт цар тахлын өнөөгийн нөхцөлд боловсролын үйл ажиллагааг тасралтгүй явуулах хүрээнд багш нар теле хичээл, зайн болон цахим сургалтыг хийж байгаа. Техник технологийн хөгжил, онцгой нөхцөл байдалд багш нар шинэ ур чадвар, дадалд суралцах, технологи ашиглан суралцагчидтайгаа харилцах зэргээр тасралтгүй хөгжих нөхцөл үүсээд байна.

Багш мэргэжилтний тасралтгүй хөгжлийг боловсролын чанарыг сайжруулах тулгуур зорилт болгон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050” болон Боловсролын салбарын дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 6, 2021 17:35

Бас заварсан МҮҮН чний заваар�##� банз�##� биз. Хуучны орос маягаа сайжруулаад явб�##� дээр шүү. Олон янзаар хачин болгож байсаар сөнөлөө. ЕС нь мүүнчин багшийн хөгжлийн ордны тэнэг авгай хүүхнүүдээ шоронд явуулаач

Холбоотой мэдээ

Back to top button