Нийгмийн
Ханх суманд таван удаа газар хөдөлжээ

Нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 01-ний хооронд Хөвсгөл аймгийн Ханх суманд хэд хэдэн удаа газар хөдөлжээ. Тодруулбал,
Нэгдүгээр сарын 31-нд
- 10:49 цагт “Хачим” гэдэг газар 3.9 магнитуд
- 18:24 цагт “Адуут” гэдэг газар 3.5 магнитуд
Хоёрдугаар сарын 01-нд
- 00:49 цагт “Адуут” гэдэг газар 3.5 магнитуд
- 01:05 цагт “Адуут” гэдэг газар 3.5 магнитуд
- 01:55 цагт “Хачим” хэмээх газар 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд хохирол учраагүй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.