ДЭЛХИЙ

Навальныйд гурван жилийн хорих ял онооно

Оросын прокурорууд хэлэхдээ Алексей Навальныйд 3.5 жилийн хорих ял оноохыг шүүхэд санал болгоно гэсэн байна. Навальныйн дэмжигчид нэгдүгээр сарын 23-нд болон өнгөрсөн ням гарагт (2021.01.31) Орос даяар жагсаал хийсэн билээ.

“OVD Info” нэртэй жагсаал цуглааны тухай мэдээлэл цуглуулдаг байгууллагын тооцоогоор бол цагдаа нар ням гарагийн жагсаалын үеэр 5,300 гаруй хүн баривчилсан байна. Харин нэгдүгээр сарын 23-ны жагсаалд 4 мянган хүн баривчлагдсан юм. Кремлиний хэвлэлийн төлөөлөгч Дмитри Песков ням гарагийн жагсаалд олон тооны өдөөн хатгагчид болон танхай этгээдүүд оролцсон хэмээжээ.

Навальныйн дэмжигчид хоёр дахь удаагаа жагссаны дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен тайван жагсагчид болон сэтгүүлчдийн эсрэг хатуу арга хэмжээ авсан хэмээн шүүмжилж Навальныйг суллахыг уриалсан аж.

Алекесей Навальныйг баривчилсан нь Европын орнууд, АНУ гэх мэт улсуудын шүүмжлэлийг хүртсэн билээ. Үүний улмаас Барууны орнууд ОХУ-д шинээр хориг тавих тухай хэлэлцэж эхэлсэн юм. Навальныйн холбоотон Владимир Ашурков өнгөрсөн бямба гарагт (2021.01.30) Жо Байден руу захиа бичиж Путинтэй ойр дотно албан тушаалтнууд болон бизнес эрхлэгчдэд хориг тавихыг хүссэн байна. Кремлин уг явдлын талаар өчигдөр мэдэгдэл хийж Навальныйн Авилгын эсрэг сан нь гаднын агент мэт ажиллаж байна хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2 сар 2, 2021 11:40

Путин тэгвэл Нав�##�ьныйд ц�##�инг нь өг л дөө

Холбоотой мэдээ

Back to top button