НИЙГЭМ
“Ид шидийн орон” хүүхэд хамгаалал хөгжлийн төвийнхөн хүүхдийн автобустай болжээ

“Лантуун дохио” төрийн бус байгууллагын “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал хөгжлийн төв хүүхдийн автобустай болжээ. Тодруулбал, Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын санаачилгаар Моннис Моторс ХХК, Мобиком Корпораци , Ард Санхүүгийн Нэгдэл ХК, Шунхлай ХХК -иуд “Ид шидийн орон” төслийн багачуудад 26 хүүхдийн багтаамжтай Nissan Civilian автобусыг бэлэглэсэн байна.
Хүүхдүүд “Ид шидийн орон” төслийн байруудын хооронд зорчих, хоттой танилцах, бусад үзвэр үйлчилгээнд хамрагдахад илүү хялбар болсонд тус төвийг санаачлагч Ч.Ганжавхлан талархлаа илэрхийллээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.