Нийгмийн
Хэнтий аймаг руу хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг нэвтрүүлнэ

Хэнтий аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, тус аймаг руу орох хөдөлгөөнийг хоригложээ. Ингэхдээ голомтот бүс нутгаас хүндэтгэн үзэх шалтгаантай буюу албан томилолтоор яваа, эрүүл мэнд, ар гэрийн гачигдалтай болон хүнс тээврийн жолооч нарыг л тус аймаг руу оруулах аж.
Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд PCR шинжилгээний хүчинтэй бичигтэй байх шаардлагатай бөгөөд хөдөлгөөнийг гуравдугаар сарын 12-ны өдрийн 06:00 цагаас хязгаарлаж байгаа юм.
Мөн тус аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан хурал, цуглаан, урлаг соёлын тоглолт, спортын уралдаан, тэмцээ зохион байгуулахыг хоригложээ.
Г.ХОНГОР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.