ДЭЛХИЙ

Дани болон Норвеги улсууд “AstraZeneca”-аар вакцинжуулахаа түр зогсоожээ

Норвеги болон Дани улсад “AstraZeneca/Oxford”-ийн вакциныг тариулсан  зарим хүмүүст цусны бүлэн үүссэн байна. Үүний улмаас тэдгээр улсуудын эрүүл мэндийн албан тушаалтнууд “AstraZeneca/Oxford”-ийн вакцинаар дархлаажуулахаа түр зогсоосон талаар пүрэв гарагт (2020.03.11) мэдээлсэн юм.

Мөн Австри улсад вакцин тариулсны дараа цус бүлэгнэх өвчний улмаас нас барсан болон уушгины артерийн бөглөрөл болсон тохиолдол илэрсэн аж. Тус улсын албан тушаалтнууд “AstraZeneca”-ийн вакцины нэг багцыг дархлаажуулалтад ашиглахаа зогсоосон байна.  Австрийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний аюулгүй байдлын холбоо үүний талаар мэдэгдэл хийхдээ “Тэдгээр тохиолдлууд вакцинтай холбоотой гэдгийг харуулсан баримт одоогийн байдлаар олдоогүй” хэмээсэн юм. Өнгөрсөн лхагва гарагт Европын эмийн агентлаг “AstraZeneca”-ийн вакцин Австрид бүртгэгдсэн хоёр тохиолдолтой холбоотой гэх баримт олдоогүй гэжээ.

Пүрэв гарагт (2020.03.11) Итали улс Австрид дархлаажуулалтад ашигласан “AstraZeneca”-ийн вакциныг ашиглахгүй байх шийдвэр гаргасан байна.

Харин Дани улсад 60 настай эмэгтэй “AstraZeneca”-ийн вакциныг тариулсны дараа цус нь бүлэгнэж нас барсан тохиолдол гарсан юм. Үүний улмаас тус улсын эрүүл мэндийн албан тушаалтнууд “AstraZeneca”-ийн вакциныг дархлаажуулалтад ашиглахаас 14 хоног хориглох болжээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button