Нийгмийн
УЕПГ хэвлэлээр гарч буй хэргүүдийг шуурхай шалгах ажлын хэсэг байгууллаа

Монгол Улсын Ерөнхий прокурор өнөөдөр /2021.03.12/ тушаал гаргаж, сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдсэн хэргүүд болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагуудад шалгагдаж байгаа хууль, хяналтын байгууллагын нэр бүхий ажилтнуудтай холбоотой гомдол, мэдээлэл хэргийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх ажлын хэсгийг байгууллаа.
Ажлын хэсэгт дээрх хэрэг, гомдол, мэдээллийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх арга хэмжээг авч, танилцуулах, мөн гомдол, мэдээлэл гаргасан иргэдтэй биечлэн уулзаж санал хүсэлтийг нь хүлээн авахыг үүрэг болгожээ.
Дээрх хэргүүдтэй холбоотой гомдол, хүсэлтийг Улсын Ерөнхий прокурорын газрын өргөдөл, гомдол хүлээн авах алба болон 18001919 дугаарын утсаар хүлээн авах юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭМ ЯАМНЫ САНХҮҮГИЙН АЛБАНЫ ДАРГА БОЛОН МЭРГЭЖИЛТНҮҮД АШУҮИС-Н РЕЗИДЕНТ ЭМЧ НАРЫН ЦАЛИНГ ӨГӨХГҮЙ УДААДЫАЙГААГ ШАЛГУУЛМӨАР БАЙНА. ҮҮНД АШУҮИС-Н УДИРДЛАГУУД ХАМСААТАН БАЙХ ГЭЖ ХАРДААД БАЙГАА ЮМ.
Маш зөв зүйл хийжээ. Амжилт хүсэе
АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ БИШ ЭЗЭН ХҮНИЙ ДОХИО ЗАНГААГААР АЖИЛЛАДАГ ГАРУУД ТА НАРТ СҮҮЛИЙН ҮЕД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛЭЭР ГАРААД ШУУГИАД БАЙГАА ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДАРГА ДЭД ДАРГА НАРЫН ШУНАЛЫН ХУВАЛЗНУУД ЮУНД ХҮРГЭСНИЙГ ХАРЖ БАЙНА УУ ҮҮНИЙГ ШАЛГА ТЭНЭГҮҮД ЭЭ
Маш зөв амжилт
Prokuroroo zutgeed baigaarai. Amjilt husye. Ene yurunhiilugchiig toirson heden dawarsan muusain yumnuudiig darah heregtei. Yas yuman deere neriig ni barij yawdag shimegch nar l baigaa