НИЙГЭМ

Зэвсэгт хүчний албан хаагч амиа алджээ

Өчигдөр цэргийн албан хаагч учир битүүлгээр нас барсан гэх мэдээлэл цахим ертөнцөд цацагдсан. Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад:

"Өнгөрөгч гуравдугаар сарын 15-нд Баянхонгор аймгийн Есөнбулаг суманд оршин суух хаягтай иргэн "Б” нас барсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тухайн дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад талийгаач нь тус аймагт байрлах зэвсэгт хүчний дугаар ангийн ажилтан болох нь тогтоогдсон”. Өдгөө амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Юу бичээд байна аа. Баянхонгорын Есөнбулаг сум гэж Монгол улсад байхгүй. Тэгэхээр энэ мэдээ худ�##� мэдээ болж таарлаа.

123
123

Есөнбулаг баг

Холбоотой мэдээ

Back to top button