НИЙГЭМ
Трэндэлж буй

Дуучин Д.Болд “Тамын хот” дуугаа цацлаа

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд өчигдөр /2021.03.23/ "Хувцсаа Тайчаад Шид” цомогт багтсан "Тамын хот” нэртэй шинэ дуугаа танилцууллаа.

ДУУНЫ ҮГ: Тамын хот

Үргэлжийн саарал тэнгэртэй

Тамын хотод би амьдардаг

Энд үнэн сэтгэл хүн чанар ерөөс олдохгүй юм

Эргэн тойронд минь хуурамч инээд

Нүүрээ багаар гоёсон нүүргүйчүүд

Сэтгэлийн гэрлээр минь тэд хооллохыг хүснэ

Дээшээ хөөрвөл доошоо чангаана

Тамын хотын хавцлаас шууд доош нь түлхээд баясцгаана

Тамын хотын хавцлаас шууд доош нь түлхээд баясцгаана

Тамын хотын амьдрал цааш үргэлжилнэ

Аз болоход нүдээ нээв

Тамын хот зүүд гэж бодлоо

Хөшгөө нээн цонхоор харлаа

Өнөөх л саарал тэнгэр тамын хотдоо хэвээр

Энд үнэнч найз хаана байна

Үнэн сэтгэл хаах нь байна

Хайр дурлал алга байна

Элдэв багаар гоёж халхалсан нүүргүйчүүд дүүрэн байна

Найз нэртнүүд хуурамч инээлдсээр

Цаасан малгай солилцсоор

Худал магтаал хоосон үгсээр биесээ булна

Эрх мэдэл нэр хүнд цаасны төлөө

Бие биенийхээ сүүлнээс зууж тоглоно

Аварга гинжин хэлхээс тамын хотыг бүтээнэ

Шинийг сэдэхэд нэг нь хулгайлж

Аль эсвэл нөгөө нь няцааж

Түлхэн доош нь унагаана

Тамын хотын амьдрал цааш үргэлжилнэ

Аз болоход нүдээ нээв

Тамын хот зүүд гэж бодлоо

Хөшгөө нээн цонхоор харлаа

Өнөөх л саарал тэнгэр тамын хотдоо хэвээр

Энд үнэнч найз хаана байна

Үнэн сэтгэл хаах нь байна

Хайр дурлал алга байна

Элдэв багаар гоёж халхалсан нүүргүйчүүд дүүрэн байна

Нүүрээ багаар гоёсон нүүргүйчүүд

Сэтгэлийн гэрлээр минь тэд хооллохыг хүсэцгээнэ

Эрх мэдэл нэр хүнд цаасны төлөө

Бие биенийхээ сүүлнээс зууж тоглоно

Аз болоход нүдээ нээв

Тамын хот зүүд гэж бодлоо

Хөшгөө нээн цонхоор харлаа

Өнөөх л саарал тэнгэр тамын хотдоо хэвээр

Энд үнэнч найз хаана байна

Үнэнч сэтгэл хаах нь байна

Хайр дурлал алга байна

Элдэв багаар гоёж халхалсан нүүргүйчүүд дүүрэн байна

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
МАН ГИШҮҮН
МАН ГИШҮҮН
3 сар 23, 2021 10:46

ЗЭЭЛЭЭ ТӨЛ ДУРАК МИНЬ...............

Холбоотой мэдээ

Back to top button