НИЙГЭМСурвалжилга, Нийтлэл
ДАТА: Дээд шүүхийн шүүгч нар 35 саяар амь насаа даатгуулжээ

Үндсэн хуулийн цэцийн гишүүд амь насаа даатгуулсан байдгийг үүний өмнө шилэн дансан дахь гүйлгээний мэдээлэлд үндэслэн мэдээлсэн.
Тэгвэл Улсын дээд шүүхийн шүүгч нар мөн амь насны даатгал хийлгэсэн байна.

Тодруулбал, 2020 оны арваннэгдүгээр сард, Улсын дээд шүүх “Ард даатгал” ХХК руу 35 сая төгрөг шилжүүлжээ. Утга нь “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын төлбөрт” гэж бичигдсэн байна.

Гэхдээ хуулиар Улсын дээд шүүхийн шүүгчдийн амь насыг даатгуулах ёстойг зааж өгсөн байдаг.
Тодруулбал, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйл - Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний нийгмийн хамгаалалт хэсэгт:
- 24.1.Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг улсын төсвөөс хариуцна.
- 24.2.Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал дараах хэлбэр, хэмжээтэй байна:
- 24.2.1.шүүгч албан үүргээ гүйцэтгэх явцад бие махбодь нь бэртсэн буюу эрүүл мэндэд нь гэмтэл учирснаас нас барсан бол даатгалын төлбөрийг түүний авч байсан сүүлийн 15 жилийн цалинтай тэнцэх хэмжээгээр шүүгчийн өв залгамжлагчид төлөх;
- 24.2.2.шүүгч албан үүргээ гүйцэтгэх явцад бие махбодь нь бэртсэн буюу эрүүл мэндэд нь цаашид мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж чадахааргүй гэмтэл учирсан бол даатгалын төлбөрийн хэмжээ нь тухайн шүүгчийн сүүлийн гурван жилийн цалинтай тэнцэх;
- 24.2.3.шүүгчийн бие махбодь, эрүүл мэндэд хохирол учруулсан нь түүний хөдөлмөрийн чадварыг цаашид мэргэшлийн үйл ажиллагаа эрхлэхэд саад болохоор алдагдуулаагүй бол даатгалын төлбөрийн хэмжээ нь тухайн шүүгчийн сүүлийн нэг жилийн цалинтай тэнцэх.
- 24.3.Энэ хуулийн 24.2-т заасан даатгалын төлбөрийг улсын төсвөөс гаргаж даатгалын байгууллагаас төлнө.
- 24.4.Шүүгч албан үүргээ гүйцэтгэх явцад бэртсэн болон эрүүл мэндэд нь өөр гэмтэл учирснаас цаашид мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүйгээр хөдөлмөрийн чадвараа алдсан бол түүнд шүүгчээр ажиллаж байхдаа авч байсан цалингийн 70 хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг сар бүр олгоно.
- 24.5.Шүүгч албан үүргээ гүйцэтгэх явцад нас барвал түүний асрамжид байсан хүүхдийг 18 нас хүртэл нь, гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүнд шүүгчийн авч байсан албан тушаалын цалингаас ногдох хэмжээгээр тэтгэмж /нөхөх төлбөр/-ийг сар бүр олгох бөгөөд түүнд улсын төсвөөс төлсөн даатгалын төлбөр, тэжээгчээ алдсаны болон бусад төрлийн тэтгэвэр, цалин, тэтгэлгийг оруулан тооцохгүй хэмээн заажээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хулгайч дээрэмчдээ �######�ууж чадахгүй байж юун үнэтэй юм ,0,50 мөнгө бхад болно
Хууль зөрчөөгүй л юм байна. Ингэж мэдээлэхийн зорилго нь юу вэ? Нийгмийг улам бухимдуулах уу?
novsh yumaa.
Боль, энэ хуулийг хүчингүй болгох хэрэгтэй. Бүгд ижилхэн төрийн �##�бан хаагчаараа яваг, зарим нь давуу т�##� эдэлж болохгүй.
Даатг�##�аа өөрийнхөө хувиараа даатг�##�ын компанитайгаа гэрээ хийгээд өөрийн мөнгөөр төл ! Юун 15 жилийн ц�##�ин авах вэ ? тэгж даврахгүй.
Хамгийн өндөр ц�##�интай нь байхад яагаад улсаас эрүүл мэндийн даатг�##�, амь насны даатг�##� төлүүлэх ёстой гэж ?
Ямар даварсан юм бэ үхэхдээ хүртэл цадахгүй үхэх юм байна л даа бэрднүүдийн гэдэс хагараасай