СПОРТ
Т.Түвшинтулга эхний тойрогт олимпийн мөнгөн медальт Р.Хигүчитэй барилдана
Казахстан улсад үргэлжилж буй олимпийн эрх олгох тэмцээний эхний өдөр Монголын таван бөх барилдан, бүгд медаль (хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл) хүртэн, олимпийн дөрвөн эрх хүртээд байгаа билээ.
Өнөөдөр Монголын таван бөх барилдана. Эрэгтэйчүүдийн 57 кг-д барилдах ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Т.Түвшинтулга эхний тойрогт “Рио-2016” олимпийн мөнгөн медальт Рэй Хигүчитэй учраа таарлаа.
Р.Хигүчи Риогийн олимпоос хойш жин өгсөн 65 кг-д хүртэл барилдсан. Олимпийн эрхийн тэмцээнд өөрийн үндсэн жинд хүч сорьж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.