
Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нар 4 дүгээр сарын 9-ний өдөр утсаар ярьж, цаг үеийн болон хоёр орны харилцааны зарим асуудлаар санал солилцлоо.
Элчин сайд Д.Даваа Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хамтарсан төлөвлөгөө амжилттай хэрэгжиж эхэлж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов ойн хүрээнд хэрэгжүүлж эхлээд байгаа арга хэмжээг сайшаахын сацуу Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон Шадар сайд нараас тавьсан Монгол Улсад “Sputnik V” вакцин нийлүүлэх хүсэлтийг ОХУ нааштай шийдвэрлэж байгааг дуулгалаа.
Монгол Улсын Эрүүл мэндийн яам, ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн хооронд 4 дүгээр сарын 1-ний өдөр байгуулсан вакцин нийлүүлэх гэрээний дагуу эхний нийлүүлэлтийг энэ 4 дүгээр сард багтаахаар оросын тал анхааран ажиллаж байгааг Орлогч сайд онцлов.
Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин нарын цахим уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахад хамтран ажиллахаар тохиров гэж ГХЯ-наас мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Manai deer baigaa archaagui teneguudiin gaigaar odoo vaktsingui bolj baigaa yum. Ovol oros uls manaid vaktsinaa xyamdraltai uneer ogno gej baixad ni avsan bol odoo ingeed archaagaa alaad suuj baixgui baisan yum daa. Orosuud muu yum xiine gej baixgui l dee yalanguya em tariany tal deer. Odoo delxii Orosoos vaktsinyg ni guij bna shuu dee. Xajuud vaktsin bna geed zondoo xun bichij baisan daa.
Яг үнэн.