АНУ “AstraZeneca” вакцины 60 сая тунг хуваалцана

Цагаан ордноос мэдээлэхдээ АНУ “AstraZeneca”-ийн вакцины 60 сая тунг бусад улстай хуваалцана хэмээжээ. Тэдгээр тунг холбооны аюулгүйн үзлэгээр оруулсны дараа бусад орнууд руу экспортлох аж.
Одоогийн байдлаар АНУ “AstraZeneca”-ийн вакциныг олон нийтэд хийхийг батлаагүй байгаа ч тунгийн нөөцтэй байгаа юм. Зарим хүн үүнийг шүүмжлэхдээ бусад улсад вакцин хэрэгтэй байхад АНУ-ын засгийн газрыг вакцин нөөцөлж байна гэжээ.

Өнгөрсөн сард Ерөнхийлөгч Жо Байден Мексик болон Канад улсад “AstraZeneca”-ийн дөрвөн сая тун хуваалцахыг мэдэгдсэн. Даваа гарагт Цагаан ордноос мэдэгдэл хийхдээ Хүнс, эмийн захиргаа “AstraZeneca”-ийн вакциныг ирэх долоо хоногуудад шалгаж дууссаны дараа 10 сая тун экспортлох аж. Үлдсэн 50 сая тун нь үйлдвэрлэлтийн шатандаа явж байгаа. Мөн Вашингтон Энэтхэг улсад хүчилтөрөгч, Ковидийн тест, хамгаалалтын хувцас, болон remdesivir эмээр хангах болжээ.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.