НийгмийнНИЙГЭМ

Ц.Ганзориг: Хүүхдүүдийг вакцинжуулахаар холбогдох сайд нар ажиллаж байна

Засгийн газрын ХМОНХГ-ЫН дарга, УОК-ын гишүүн Ц.Ганзориг цахим хуудастаа ийн бичжээ.

"5-6 сард 21 аймагт вакцин эрчимтэй хийнэ. Хөдөө явж хээрийн салхийг залгилж, морь унаж, байгалийн Д витамин авах сайхан зун ирж байна. Гагцхүү вакциндаа цаг алдалгүй хамрагдаарай

Улсын 18-с дээш насны иргэдийн 41%-нь 1-р тунд, 18%-нь давтан тунд хамрагдлаа
/Нийт 1 сая 200 мянган хүн вакцинд хамрагдлаа./

Өнөөдөр улсын хэмжээнд 70 мянга 564 хүн хамрагдлаа. Үүнээс нийслэлд 18-с дээш насны 58648 хүн хамрагдсан.

Насанд хүрсэн 2 сая 100 мянган хүнээ 7 сар гэхэд вакцинжуулахад хүн амын 60 хувь нь дархлаатай болох тооцоотой.

60-80 хувиа дархлаатай болгож чадвал цар тахлын аюулыг гэтлэх боломжтойг олон улсын эрдэмтэд ярьж байна.

Иймээс УОК-ын өчигдрийн хуралдаанаар Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу хүүхдүүдийг вакцинжуулахаар холбогдох сайд нар ажиллаж байна.

Олон улсад туршигдаж үр дүн гарч буй вакцинуудыг татахаар ГХЯ, СЯ, ЭМЯ, БШУЯ ажиллаж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button