Нийгмийн
55 эмч, сувилагч, асрагчдад дархлаажуулах багц бэлэглэжээ

Улаанбаатар Пийс Авенью Ротари Клуб цар тахлын эсрэг тэмцлийн ачааны хүндийг үүрч, эрсдэлтэй орчинд өдөр, шөнөгүй ажиллаж буй эмч, сувилагч, асрагч нартаа талархлаа илэрхийлэн, сэтгэлийн дэм өгч, дархлааг дэмжих зорилгоор #1Love1Package – #НэгХүнНэгЭмч аяныг санаачилжээ.
Аяны хүрээнд клубын гишүүд дархлаа дэмжих бэлгийн багц бүрдүүлж, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 55 эмч, сувилагч, асрагчдад гардуулсан байна. Аяны хүрээнд дархлаа дэмжих 50,000 төгрөгийн үнэ бүхий бэлгийн багц гаргажээ. Үүнд:
Витамин С 1000 IU Витагрипп чацарганатай мөхлөг
Витамин Д3 1000 IU
Салимон спиртэн ханд
Эко уусдаг цай
Санитас гар ариутгагч гель
Энхжин - Дархлаа сэргээх цай
Vitos Цэнэг - Дархлаа сайжруулах бэлдмэл
Гар утасны ярианы нэгж багтсан байна.


О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
you may have an incredible blog right here! would you like to make some invite posts on my weblog?