ДЭЛХИЙ

ТАЙЛАН: “КОВИД-19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх боломжтой байсан

ДЭМБ өнгөрсөн тавдугаар сард Цар тахлын бэлэн байдал ба хариу арга хэмжээ авах хараат бус зөвлөлийг байгуулсан аж. Тэрхүү зөвлөл лхагва гарагт (2021.05.12) мэдэгдэл хийхдээ “КОВИД-19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх боломжтой байсан хэмээжээ. Тус зөвлөл хэлэхдээ ДЭМБ болон олон улсын авсан арга хэмжээ муу байсан гэжээ.

Одоогийн байдлаар дэлхийд цар тахлын улмаас нас барсан хүмүүсийн тоо 3.3 сая давж, нийтдээ 160 сая гаруй тохиолдол бүртгэн авсан.  Тус зөвлөл ДЭМБ-ын Онцгой байдлын хороо Хятадад дэгдсэн халдварыг олон улсын онцгой байдал гэж мэдэгдсэнээсээ нэг долоо хоногийн өмнө зарлах ёстой байсан хэмээжээ. ДЭМБ-ын Онцгой байдлын хороо нэгдүгээр сарын 22-нд анхны удаа хуралдсан үедээ зарлах нь зүй ёсны хэрэг байсан тус зөвлөл гэж дүгнэсэн аж.

Нэгдүгээр сарын 30-нд ДЭМБ коронавирусийн халдварыг онцгой байдал гэж зарласан ч улс орнууд “КОВИД-19”-ийн халдвар цар тахал болох үед л дорвитой арга хэмжээ авч эхэлсэн. Тус зөвлөлийг хамтран даргалсан Хелен Кларк хэлэхдээ хойшлуулалгүй арга хэмжээ авсан бол сүүлийн 15-16 сарын турш эрч нь нэмэгдэж буй цар тахал үүсэхгүй байсан гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Эх сурвалж: BBC, New York Post

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button