ДЭЛХИЙ

Орос улс Олон Улсын Сансрын Станцад кино зураг авалт хийнэ

ОХУ сансарт кино зураг авалт хийхээр Олон Улсын Сансрын Станц руу нисэх жүжигчин, найруулагчийг сонгожээ.Сансрын Станц руу нисэхээр жүжигчин Юлия Пересилд,найруулагч Клим Шипенко нар нар сонгогдсон байна.Тэд ирэх аравдугаар сарын 5-ны өдөр Байконурын сансрын станцаас нисэх юм.

Зүүн талд Юлия Пересилд, баруун талд Клим Шипенко

Олон Улсын Сансрын Станц дээр очоод “Challenge” нэртэй цуврал киноны зураг авалтыг хийх аж. Роскосмос агентлаг хэлэхдээ сансрын аяллыг илүү өргөн хүрээний хүмүүст нээлттэй болгох зорилготой байгаагаа илэрхийлсэн байна. Мөн НАСА болон жүжигчин Том Круз хамтран сансрын станц дээр кино зураг авалт хийх төлөвлөгөөтэй байгаа аж. Тус киноны зураг авалт хэзээ эхлэх нь одоогоор тодорхойгүй байна.

Том Круз найруулагч Дуг Лимантай хамт Олон Улсын Сансрын Станц руу нисэх аж. НАСА-аас мэдээлснээр Илон Маскийн “SpaceX” компани тус төсөлд оролцох юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button