ДЭЛХИЙ

Эрдэмтэд эрүүл мэндийн байдлыг хянах боломжтой чип бүтээжээ

Хүний эрүүл мэндийн байдлыг хянах чадвартай дэлхийн хамгийн жижиг чипийг эрдэмтэд бүтээсэн байна. Энэхүү чипийг Нью-Йорк дахь Колумбын их сургуулийн инженерүүд бүтээжээ. Одоогийн загвар зөвхөн хүний биеийн температурыг хэмжих боломжтой ч ирээдүйд үүнээс их зүйл хийх чадвартай болгохоор эрдэмтэд ажиллаж байна.

Нэмэлтээр оруулна гэж төлөвлөсөн зүйлүүдэд цусны даралт, глюкоз гэх мэт үзүүлэлт багтаж байгаа юм. Чипийг эзлэхүүн 0.1 мм3-ээс бага бөгөөд зөвхөн микроскопоор л харах боломжтой. Эрдэмтэд тус чипний тухай судалгаагаа энэ сарын 7-ны өдөр нийтлүүлжээ. Тус чип нь хэт авиа ашиглаж бусад багаж хэрэгслүүдтэй холбогддог байна.

Судалгааг ахалсан био анагаахын инженер Кеэ Шепард хэлэхдээ “Бид хэр жижиг чип хийж чадах вэ гэдгийг харахыг хүссэн. Энэхүү чип нь утасгүй холбоог шинэчилж, ирээдүйд хүмүүс дээр ашиглах зөвшөөрөл авах боломжтой” гэжээ.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button