Д.Мөнхбатад холбогдох хэрэг шүүхэд шилжжээ
Хилийн чанадаас халдваргүй ирсэн ч “Энх саран” сувилалд тусгаарлагдаж байх үедээ коронавирус туссан гэж үзэж буйгаа сошиал орчинд илэрхийлсэн иргэн Д.Мөнхбатыг зөрчлийн хуулийн дагуу 500 мянган төгрөгөөр торгож байв.
Түүнчлэн тэрбээр өнгөрөгч гуравдугаар сарын 24-нд Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 15.6.1 дэх хэсэг "Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин бусдад халдаах, эсхүл тархах нөхцөл бүрдүүлсэн гэх зүйл анги”-аар яллагдагчаар татагдсан тухай хэлсэн билээ.
Тэгвэл түүний эл хэрэгт Хан-Уул дүүргийн прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Тус шүүх хурлын тов гарчээ. Тэрбээр эл тухайгаа өөрийн твиттер хуудаст:
“Хан-Уул дүүргийн прокуророос холбогдлоо. Эрүүгийн хэргийн яллах дүгнэлт гардуулж өглөө. Эрүүгийн хэрэг шүүх рүү шилжлээ. Нөгөөдөр нөгөө хэргийн буюу зөрчлийн хэргийн шүүх хурал болно” хэмээсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөвхөн мэдээ бичсэн биш турхирч өдөөн хатгасан үйлдэлтэй нөхөр юм билээ ш дээ..