ДАШТ-2021: Г.Наранцэцэг эхний тойрогт ялагдлаа

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны ДАШТ Унгарын нийслэл Будапешт хотод өнөөдөр эхэллээ. Энэ сарын 6-13-нд үргэлжлэх, 118 орны 665 (эрэгтэй 387, эмэгтэй 287) жүдоч эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр долоон жин, багийн барилдаанд өрсөлдөж байна.
Хуваарийн дагуу ДАШТ-ий эхний өдөр эмэгтэйчүүдий 48 кг-д дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг, эрэгтэйчүүдийн 60 кг-д Л.Өнөболд нар барилдаж байгаа юм.
Манай тамирчдаас хамгийн түрүүнд дэвжээнд гарсан Г.Наранцэцэг эхний тойрогт Сербийн бөх Милика Николичид ялагдлаа. Ингэснээр тэрбээр тэмцээнээ дуусгав.

Эл жинд барилдаж буй М.Уранцэцэг эхний тойрогт гоц мөргөсөн. Удаах даваанд БНСУ-ын бөхтэй өрсөлдөнө. Түүнийг өвдөг шороодуулбал гуравдугаар тойрогт олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Казахстаны нэрийн өмнөөс барилддаг Г.Отгонцэцэгтэй хүч сорих магадлал өндөр.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Уранаа сайн байгаа шүү
Наранцэцэг бүтэн 4 минут нэг ч мэх хийж чадсангүй торгуулиар хожигдлоо...
ийм хоолны сав дэвжээний �##�чуур болсон юмнуудыг битгий явуулж байлдаа татвар төлөгчдийн мөнгө ш дээ