НИЙГЭМ

Залуус их цэвэрлэгээний аяныг дэмжин оролцож байна

Баянзүрх дүүргийн Засаг даргын санаачилгаар дүүргээ “Хоггүй болгоё” уриатай хаврын их цэвэрлэгээний аян 10 дахь өдрөө үргэлжилж байна. 

Одоогийн байдлаар залуус дүүргийн 21 хороог цэвэрлэж, ойролцоогоор 63 тонн хогийг ачуулаад байгаа юм. Тус аяны хүрээнд ил задгай хаясан хогийг цэвэрлэхээс гадна хотхоны дунд байрлах хүүхдийн тоглоомын талбайг угааж арчин, халдваргүйтгэл хийж байна. 

Их цэвэрлэгээгээр хоёр долоо хоногийн хугацаанд 28 хороог цэвэрлэж дуусгахаар төлөвлөөд байна. Уг ажил нь Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй, цэвэр орчинд амьдрах эрхийг хамгаалахад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, дүүргийн нутаг дэвсгэрт үүсч байгаа хог хаягдлыг арилгах, цэвэрлэгээний менежментийг сайжруулах зорилготой. 

Жил бүр энэхүү аянг хэрэгжүүлэх бөгөөд тус ажлын хүрээнд гарсан хог хаягдлыг хурдан шуурхай тээвэрлүүлэх, гуу жалганд үүссэн хур хогийг цэвэрлэх, нийтийн эзэмшилд байгаа эд хөрөнгийн засвар үйлчилгээг хийх зэрэг ажлыг хийж байгаа юм. 


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button