АНУ Альцхаймерийн өвчний шинэ эмчилгээг баталлаа

АНУ-ын Хүнс эмийн удирдлагын газар Альцхаймерийн өвчнийг эмчлэх шинэ эмийг баталжээ. Тус эмийг “Aducanumab” гэдэг бөгөөд сүүлийн 20 жилд батлагдсан анхны Альцхаймер өвчний эсрэг эм юм. Энэхүү эм Альцхаймер үүсгэдэг түгээмэл төрлийн ухаан сулрах өвчний эсрэг үйлчилгээтэй аж.

“Alzheimer’s Disease News Today” сайтад мэдээлснээр АНУ-д Альцхаймерийн өвчинтэй байна. “Aducanumab” эм нь амилойд гэдэг уургыг бай болгодог аж. Амилойд нь тархинд бөөгнөрөн ой санамж, сэтгэн бодох болон харилцааны чадварыг бууруулдаг байна. Тус уураг хуримтлагдан Альцхаймер өвчинтэй хүмүүсийн тархины эсийг гэмтээдэг аж.
2019 оны гуравдугаар сард “Aducanumab” эмийг клиникийн сүүлийн шатны туршилтыг зогсоожээ. Тэрхүү туршилтад 3 мянга гаруй өвчтөн оролцож байсан аж. Тухайн үеийн тоо баримтад дүн шинжилгээ хийхэд “Aducanumab” нь ой санамж алдах процессыг удаашруулдаггүй гэсэн дүгнэлт гарчээ. Харин 2019 оны сүүлээр АНУ-д үйл ажиллагаа явуулдаг “Biogen” компани нэмэлт тоо баримтуудад дүн шинжилгээ хийж “Aducanumab” эмийг илүү өндөр тунгаар хэрэглэх нь оюун ухаан сулрах процессыг удаашруулдаг хэмээн дүгнэсэн байна.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.