Жэйк Пол: Миний ах Флойд Мейведерийг хожчихлоо

“Youtube” од Логан Пол болон Флойд Мейведер нар өнгөрсөн ням гарагт (2021.06.06) Майами хотын Хард Рок цэнгэлдэх хүрээлэнд тулалдсан билээ. Тус тулаанд хэн нь ч нокаутаар хийгээгүй, мөн ялагчийг албан ёсоор зарлаагүй аж. Гэсэн хэдийн Логаны дүү Жэйк Пол тулааны дараа “50-1 Новш гэж, миний ах дөнгөж сая Флойд Мейведерийг хожчихлоо” гэж жиргэсэн байна.
Тулаан найман үеийн турш үргэлжилсэн бөгөөд ялах цорын ганц арга нь ялагчаа нокаут хийх байжээ. Жэйк Полын жиргээнд хүмүүс “Чи яагаад бид нар тулааныг үзээгүй юм шиг худлаа яриад байгаа юм”, “Танай ах чинь хожигдсон, үнэндээ Флойд тулалдах гэж хичээсэнгүй” гэх мэт хариулт өгсөн байна. Мейведер тулааны дараа ярилцлага өгөхдөө “Надад хөгжилтэй байлаа. Гэхдээ би 21-тэй байхаа больсон шүү дээ, гэхдээ заримдаа ингэж өөрийнхөө ур чадварыг шалгаж байх нь хөгжилтэй л юм” хэмээжээ.
Логан Мейведертэй тулалдсаныхаа дараа түүнийг хүндэтгэн бүх цаг үеийн хамгийн шилдэг боксчдын нэг гэсэн байна. Тэрбээр нэмж хэлэхдээ “Миний амьдралын хамгийн гайхалтай мөчүүдийн нэг” гэжээ.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.