ДЭЛХИЙ
Байден, Путин нарын уулзалт эхэллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын уулзалт Женев хотод эхэлжээ. Тус уулзалт дөрвөөс таван цаг үргэлжлэх төлөвтэй байгаа юм. Цагаан ордноос мэдээлснээр Ерөнхийлөгч Байден уулзалтын үеэр Украин, Алексей Навальный, цахим халдлага гэх мэт зүйлсийн талаар Путинтэй ярилцах аж. Харин Кремль мэдэгдэл хийхдээ Байден, Путин нар хоёр талын харилцаа, цөмийн аюулгүй байдал, “КОВИД-19”-тэй тэмцэх, бүс нутгийн зөрчил гэх мэт зүйлсийн талаар хэлэлцэнэ хэмээжээ.
Эх сурвалж: RT
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Путин энэ зөнөг өвгөнийг зажилахгүй залгина биз дээ