Нийгмийн

Нисэхээс “Буянт-Ухаа” хороолол хүртэлх зам хаалттай байна

Нисэхийн эцсийн автобусны буудлаас” Буянт–Ухаа” 21 дүгээр гудамж хүртэлх хатуу хучилттай 2.8 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил наймдугаар сарын 15-наас эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор  наймдугаар сарын 15-26-ныг хүртэл тус авто замыг хэсэгчлэн хаахыг Тээврийн цагдаагийн газраас мэдээлжээ.

Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар Хан-Уул дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрийн эхлэл хэсэг болох “Буянт-Ухаа-1” орон сууцны хорооллын баруун талын гэрлэн дохиогоор хойш Нисэхийн эцсийн автобусны буудал хүртэлх 2.8 км авто замын хучилтын ажлыг хийж гүйцэтгэх юм байна. Тус чиглэлд зорчих жолооч бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг албаныхан зөвлөж байна. Дээрх хугацаанд тухайн авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд түр хугацаагаар өөрчлөлт оржээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
11 сар 17, 2019 07:55

Levitra Testberichte Levitra Palpitations Cialis Online Forum [url=http://cheapcial40mg.com]cialis 5 mg[/url] Ieson Propecia Vente Viagra Sur Internet

Холбоотой мэдээ

Back to top button