Нийгэм мэдээ
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана
Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооллын арын замыг шинэчлэх, засварлах ажлын хүрээнд 8-р сарын 29-ний 23:00 цагаас зам хаана.
Тодруулбал, СХД-ийн 15-р хороо Хархорины уулзвар, 23-р байрнаас 24-р байрны чиглэл дагуу борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийх тул авто замын хөдөлгөөнийг хаахаар боллоо.
Эхлэх: 2026 оны 08-р сарын 29-ний өдөр 23:00 цагаас
Дуусах: 2026 оны 08-р сарын 30-ны өдөр 08:00 цаг

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.