НИЙГЭМ
Б.Баатархүү: Талбайд эсэргүүцлийн жагсаал болоогүй

У.Хүрэлсүх өнөөдөр /2021.06.25/ Ерөнхийлөгчийн тангараг өргөж байна. Эл үеэр Э.Одбаяр тэргүүтэй зарим иргэд эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж, коронавирусийн халдвараар нас барагсдад гашуудал илэрхийлж, хүндэтгэл үзүүлнэ гэгдээд байв.
Тэгвэл түүнийг жагсаалд оролцохоор гэрээсээ гарч явахад нь цагдаагийн албан хаагчид хэмээн өөрсдийгөө танилцуулсан хүмүүс баривчилсан гэх мэдээлэл байна. Түүнчлэн төв талбайд гашуудал илэрхийлэхээр цугласан гэх зарим иргэдийг ч мөн баривчилсан гэх. Энэ тухай ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Баатархүү: "Э.Одбаярыг баривчлаагүй. Сүхбаатарын талбайд ямар нэгэн жагсаал болоогүй” гэлээ.
О.УЯНГА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.