Нью-Мексикод агаарын бөмбөлөг хагарч таван хүн нас баржээ

АНУ-ын Нью-Мексико мужийн Албукерке хотод агаарын бөмбөлөг цахилгааны утас мөргөсний улмаас хагарч, таван хүн нас барсан байна. Цагдаа нарын мэдээлснээр агаарын бөмбөлөг өглөөний 07:00 цагийн орчим цахилгааны утас мөргөжээ.
Ослын улмаас дөрвөн хүн газар дээрээ нас барж, бэртсэн нэг хүнийг эмнэлэгт хүргэсэн ч гэмтлээ даалгүй нас барсан байна. АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа мэдэгдсэнээр бөмбөлөг 30 метр өндрөөс унасныхаа дараа шатжээ. Ослын шалтгааныг Холбооны нисэхийн захиргаа, Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөл шалгаж байгаа аж.
Өмнө нь 2016 онд Техас мужид халуун бөмбөлөг нисэж байхдаа шатсаны улмаас 16 хүн нас барсан осол гарч байжээ. Тус ослын дараа АНУ-ын Холбооны нисэхийн алба агаарын бөмбөлгийн аюулгүй байдлыг сайжруулах арга хэмжээ авсан байна.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.