Х.Нямбаатар: Өршөөлийн хуулиар 150 хоригдлыг ялаас чөлөөлнө

Яг одоо Жанжин Сүхбаатарын танхимд ХЗБХ хуралдаж байна. Хуралдаанаар “Өршөөлийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/”-ийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байна.
АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: Өршөөлийн хуулиар хичнээн хүн өршөөгдөх вэ, энэ хуулийг ямар хүмүүс боловсруулсан юм бэ. Хуулийг яаж хэрэгжүүлэх вэ? хэмээн асуулаа.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Зургадугаар сарын 24-ний өдрийн байдлаар 9987 ялтан ял эдэлж байна. Энэ хууль батлагдсанаар эхний ээлжинд 150 хоригдлыг ялаас бүрэн чөлөөлнө. 374 хоригдлын зорчих эрхийг хязгаарлах ялаар солино. 469 хоригдох ялаас хоёр жилийг хасна. Хоёр жилийг хасахаар хэдэн хүн магадлангаар суллагдахыг бид мэдэхгүй. Шүүх магадлан хийнэ. Өсвөр насны 25 хүүхэд суллагдана. Ингээд нийт 1013 хүн өршөөлийн хуульд хамрагдана. Хорихоос өөр төрлийн ял эдэлж байгаа болон албадлагын ял эдэлж байгаа 3915 хүн энэхүү өршөөлд хамрагдана. Харин албан тушаалын ял эдэлж байгаа хүн өршөөлийн хуульд хамрагдахгүй. Энэ хуулийг ХЗДХ-ийн яам боловсруулсан гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шударга дүрээр Улс төрд орж гэнэт Баяжиж буруу Гарын нөхдүүдын т�##�д Үнэнч зүтгэдэг Уяаны нохой болж хувирсныг Ард түмэн мэддэг болоод удлаа даа, одоо тэгээд Ард иргэдийнхээ Эсрэг Цагдаа турхирч Дарамтлуулаад сууж байдаг болсон, Хууль зүйн сайд шүү дээ,