П.Гансүх олимпоос медаль авбал тамирчнаа 10.000, дасгалжуулагчаа 5.000 ам.доллароор шагнана

“Токио-2020” олимпийн наадамд Монгол Улсаас чөлөөт бөхийн төрөлд Хөдөлмөрийн баатар, олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг, ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин О.Бурмаа, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ДАШТ-ий медальт Б.Болортуяа, ОУХМ Т.Тулга, Х.Болортуяа, М.Лхагвагэрэл, Ц.Намуунцэцэг, Б.Хонгорзул нар оролцоно.

Төв аймгийн Эрдэнэ суманд олимпийн бэлтгэлээ базааж буй тэд өчигдөр “Токио-2020”-д өмсөх хувцас, хэрэгслээ өчигдөр хүлээж авсан юм.

Энэ үеэр Монголын чөлөөт бөхийн ерөнхийлөгч П.Гансүх шигшээ багийн таван дасгалжуулагчид амжилт хүсэн, хувиасаа тус бүр сая төгрөгөөр шагнажээ.
Мөн чөлөөт бөхийн төрөлд олимпийн наадмаас медаль хүртвэл тамирчнаа хувиасаа 10.000, дасгалжуулагчийг 5.000 ам.доллараар шагнахаа амласан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 �##�т,1мөнгө,2хүрэл мед�##�ь авах юм байна.