ДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГ
“TRQ” компанийн хувьцаа өсөх хандлагатай байна

“Turquoise Hill Resources” компанийн хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 14.96 ам.доллар болж унажээ. Энэ сарын 15-ны байдлаар уг хувьцаа 17 - 12 ам.доллар болж огцом унасан. Гэлээ ч өчигдрийн хаалтын ханшаар 14.96 болж болж өсөх хандлагатай байгаагаа харуулж байна. Мөн энэ сарын 19-ний өдөр 12.96 ам.доллар хүртэл буураад байсан юм.

Хэдийгээр энэ үзүүлэлтүүд нь унасан мэт боловч жилийн дунджаас харахад өндөр үнэлэгдэж буй юм. Өнгөрсөн жилийн өдийд 8.94 ам.доллар байсан юм.

Уг “Turquoise Hill Resources” компани нь “Оюутолгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг гэдгээрээ онцлогтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.